Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөөт-Чойбалсан-Бичигт боомтын төмөр замыг БНХАУ-ын Жиньжоу боомттой холбох талаар санал солилцлоо

Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх өнөөдөр БНХАУ-ын Жиньжоу боомт группийн Дэд ерөнхийлөгч Цао Чэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Жиньжоу группийн төлөөлөл тус боомтод Монгол-Хятад-Орос гурван улс төдийгүй Евро-Азийг холбосон логистикийн парк байг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөөт-Чойбалсан-Бичигт боомтын төмөр замыг БНХАУ-ын Жиньжоу боомттой холбох талаар санал солилцлоо
Хөөт-Чойбалсан-Бичигт боомтын төмөр замыг БНХАУ-ын Жиньжоу боомттой холбох талаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх өнөөдөр БНХАУ-ын Жиньжоу боомт группийн Дэд ерөнхийлөгч Цао Чэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Жиньжоу группийн төлөөлөл тус боомтод Монгол-Хятад-Орос гурван улс төдийгүй Евро-Азийг холбосон логистикийн парк байгуулах төслийн талаар танилцуулж, талууд Бичигт-Зүүнхатавч боомтоос автозам, төмөр зам болон далайн зам хосолсон тээврээр экспортын тээвэр хийх талаар санал солилцлоо. БНХАУ-д далайн тээвэр нь төмөр замын тээврээс 8 дахин хямд өртөгтэй байдаг юм байна.

Жиньжоу боомт нь дэлхийн 100 гаруй улстай усан тээврээр холбогдож, жилд 100 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай, олон улсын худалдааны боомт юм гэж Монголын төмөр зам ТӨХК-аас мэдээллээ.

Хуваалцах