Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хувь хүний санхүү хичээл заах багш нар бэлтгэгдэж байна

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран өнөөдөр буюу 5 дугаар сарын 8-ний өдрөөс эхлэн МСҮТ-ийн багш, бүсийн арга зүйн төвийн арга зүйч нарт зориулсан хувь хүний санхүүгийн мэдлэг олгох хичээлийн “Сургагч багш” бэлтгэх 2

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хувь хүний санхүү хичээл заах багш нар бэлтгэгдэж байна
Хувь хүний санхүү хичээл заах багш нар бэлтгэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран өнөөдөр буюу 5 дугаар сарын 8-ний өдрөөс эхлэн МСҮТ-ийн багш, бүсийн арга зүйн төвийн арга зүйч нарт зориулсан хувь хүний санхүүгийн мэдлэг олгох хичээлийн “Сургагч багш” бэлтгэх 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад улсын хэмжээнд нийт 48 МСҮТ-ийн багш, бүсийн арга зүйч нар хамрагдаж байна.

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд ХНХЯ-наас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалтын агуулгад нэмэлтээр “Хувь хүний санхүүгийн мэдлэг”, “Хувь хүний санхүү, бизнес, аж ахуй эрхлэлт” хичээлийг баталсан байна. Энэ дагуу МСҮТ-ийн багш нарыг чадавхжуулах, тус хичээлийг заах мэдлэг олгох зорилгоор сургалт зохион байгуулж байгаа юм.

Сургалтанд Улаанбаатар хот дахь мэргэжлийн сургалтын байгууллагуудын багш нар сургалтад хамрагдаж байгаа бөгөөд цаашид орон нутаг дахь багш нарыг ч мөн үе шаттайгаар чадавхжуулахаар төлөвлөж байна.

МОНГОЛБАНК, ОНБМТ

Хуваалцах