Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх хуваарьт хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ

Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрөгч сарын эхээр хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай банк бус санхүүгийн 255 байгууллагад албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх хуваарьт хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ
Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх хуваарьт хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрөгч сарын эхээр хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай банк бус санхүүгийн 255 байгууллагад албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Тэдгээр байгууллагууд энэ сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх учиртай бөгөөд хуваарьт хугацаа дуусахад хоёр хоног үлдээд байна.Мэдэгдэл хүлээн авсан ББСБ-ууд нэмэгдүүлсэн хөрөнгөө мэдүүлж, бүртгүүлэх хүсэлтээ идэвхтэй ирүүлсээр байгаа бөгөөд Хороо хүсэлт, холбогдох баримтыг хянан нягтлах ажлыг шуурхай зохион байгуулж байна. Дүрмийн сангаа нэмэгдүүлэх тухай хүсэлтээ хараахан ирүүлж амжаагүй байгаа ББСБ-уудад үлдэж буй хугацаанд буюу Хорооны тогтоолоор товлосон хугацаанд баримт, материалаа ирүүлж, холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг анхааруулж байна гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.

Хуваалцах