Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуванцар савны хор нөлөөг мэргэжлийнхэн санууллаа

Иргэд ундны ус, сүү цагаан идээ, жимсний чанамал зэргийг тээвэрлэх, хадгалахдаа төрөл бүрийн хуванцар сав хэрэглэдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуванцар савны хор нөлөөг мэргэжлийнхэн санууллаа
Хуванцар савны хор нөлөөг мэргэжлийнхэн санууллаа. Зураг: МҮОНРТ

Иргэд ундны ус, сүү цагаан идээ, жимсний чанамал зэргийг тээвэрлэх, хадгалахдаа төрөл бүрийн хуванцар сав хэрэглэдэг. Гэтэл энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг мэргэжилтнүүд дахин санууллаа. Тухайлбал, нөхөн үржихүйн болон мэдрэлийн тогтолцооны эмгэг үүсгэх, хүүхдийн өсөлт хөгжилтийг сааруулах эрсдэлтэй юм байна.

Учир нь хуванцар саванд хадгалсан сүүний хар тугалга стандартад заасан хэмжээнээс 3-4 дахин их, усан дахь аммиакийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 27-оор их гарчээ. Тиймээс хүнсний зориулалттай бүтээгдэхүүн хадгалахдаа зөвхөн 1.5 дугаартай хуванцар сав ашиглахыг сануулж байна. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Л.Гэрэлмаа ярьж байна.

Мөн хуванцар савыг халаах үед хорт бодис илүү их хэмжээгээр ялгардаг байна. Тиймээс ийм саван дотор хүнсний бүтээгдэхүүн халааж хэрэглэхгүй байхыг сануулсан юм.

Хуваалцах