Хөвгүүдийн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзав
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр дүүргийн Хөвгүүдийн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзав.
Мэдээллийн алба

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр дүүргийн Хөвгүүдийн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар 2023 онд дүүргийн Хөвгүүдийн зөвлөл үе тэнгийн найзуудынхаа хөгжил, хамгааллын чиглэлд ямар ажлууд хийх талаар санал солилцлоо.
Мөн өсвөр насны хүүхдүүдэд амьдралын эерэг дадал хэвшилтэй, эх оронч хүмүүжилтэй зөв хүнийг төлөвшүүлэхэд сургууль, эцэг эх, хүүхдүүд хамтран оролцоход хөвгүүд манлайлахаас гадна олон нийтэд тустай үйл ажиллагаа явуулж, нийгэмд өөрсдийн дуу хоолойг хүргэх уулзалтыг тогтмол хийж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, холбогдох чиг үүргийн байгууллагаадын дэмжлэг, оролцоотойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


















