Хувийн дунд сургуулиудын хувьсах зардлыг танана
Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардлыг улсын төсвөөс 100 хувь олгодог. Ирэх оны төсвийг батлах гэж буйтай холбогдуулан хувийн дунд сургуулиудын сургалтын төлбөртэй уялдуулан хувьсах зардлыг нөхөн олгох тухай Засгийн газрын тогтоол гарчээ.
Мэдээллийн алба

Тухайлбал, таван сая төгрөгийн жилийн төлбөртэй дунд сургуулийн хувьсах зардлыг 50 хувиар, 10 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй бол 60 хувиар хасах аж. Харин 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын 20 хувийг төрөөс олгож болох тухай БШУЯ-ны мэргэжилтнүүд судлаж байгаа аж.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургуулиудын 80 хувь нь гурван сая төгрөгөөс доош жилийн төлбөртэй юм байна. Энэ шийдвэр батлагдвал 2015 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих юм.