Хувийн хэвшлийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзалт хийлээ
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дээд боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудал, шийдэх гарц боломж, ойрын болон дунд хугацаанд хэтийн төлөвлөгөөнд тусгаж ажиллах санал, системийн хэмжээнд хийх шинэчлэлийн хүрээнд санал солилцлоо.
Мэдээллийн алба

Дээд боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, хүний нөөцөө чадваржуулах чиглэлээр түлхүү анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдэв. Мөн сайдын дэргэд “Зөвлөл” байгуулж ажиллахаар төлөвлөж байгаа. Үүнд төр хувийн хэвшлийн их дээд сургуулийн төлөөлөл оролцож ажиллах санал нээлттэй гэдгийг танилцууллаа.

Их, дээд сургуулийн удирдлагуудын зүгээс төрийн залгамж холбоог баримтлах, их, дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн асуудал, боловсролын мастер төлөвлөгөө, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр ашгийг сайжруулах зэрэг олон чиглэлд анхаарал хандуулж хамтарч ажиллах талаар санал бодлоо илэрхийллээ.