Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл аймаг 2018 оныг "Амьдрах орчноо сайжруулж, ахмад настнаа дэмжих жил" болгон зарлалаа

Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2017 оны ээлжит 5-р хуралдаанаар 2018 оныг “Амьдрах орчноо сайжруулж ахмад настнаа дэмжих жил” болгон зарласан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймаг 2018 оныг "Амьдрах орчноо сайжруулж, ахмад настнаа дэмжих жил" болгон зарлалаа
Хөвсгөл аймаг 2018 оныг "Амьдрах орчноо сайжруулж, ахмад настнаа дэмжих жил" болгон зарлалаа. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2017 оны ээлжит 5-р хуралдаанаар 2018 оныг “Амьдрах орчноо сайжруулж ахмад настнаа дэмжих жил” болгон зарласан. Нэрлэсэн жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар нэрлэсэн жилийн хүрээнд хийгдэх ажил, бүтээн байгуулалтын талаар хэлэлцэв.



“Амьдрах орчноо сайжруулж ахмад настнаа дэмжих жил”-ийн хүрээнд аймагт байгаа бүх ахмад настанд хүрч ажиллах, төрийн үйлчилгээг бүх ахмад настанд хүргэх бодлогыг барьж байгаагаа Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хэллээ.

2018 онд ахмадын өргөөний тохижилт, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, ахмадын урлаг, спортын наадам, амьжиргааны түвшин доогуур, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настанд нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, мөн ахмадуудын ажлын байрыг дэмжих зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.

Хуваалцах