Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хөвсгөл аймаг 70 жилийн дараа цагаан зээртэй боллоо

Нэгдүгээр сарын дундуур Хөвсгөл аймгийн Тариалан, Их-Уул, Рашаант сумын зааг нутагт Булган аймгийн Баян-Агт, Могод сумаас хоёр сүрэг зээр иржээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймаг 70 жилийн дараа цагаан зээртэй боллоо
Хөвсгөл аймаг 70 жилийн дараа цагаан зээртэй боллоо. Зураг: МҮОНРТ

Нэгдүгээр сарын дундуур Хөвсгөл аймгийн Тариалан, Их-Уул, Рашаант сумын зааг нутагт Булган аймгийн Баян-Агт, Могод сумаас хоёр сүрэг зээр иржээ. Тус аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Төмөрбулаг, Арбулаг, Жаргалант, Галт, Шинэ-Идэр сумын нутагт цагаан зээр элбэгшин нутаглаж байгаад 1948 оноос хойш устаж, дүрвэж үгүй болсон байна.

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга н.Жаргалсайхан шинээр нутагшсан цагаан зээрийн талаар ингэж ярилаа.

Хуваалцах