Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл аймаг түймрийн нэн аюултай зэрэгт байна

Өчигдөр 14:00 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хогийн цэгээс хээрийн түймэр гарч Улаан-Уул сумын иргэдээс 27 хүн хилийн цэргээс 5 албан хаагч, Улаан тайга хамгаалалтын захиргааны 8 ажилтан ажиллаж 21:00 цагт цурманд оруулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймаг түймрийн нэн аюултай зэрэгт байна
Хөвсгөл аймаг түймрийн нэн аюултай зэрэгт байна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр 14:00 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хогийн цэгээс хээрийн түймэр гарч Улаан-Уул сумын иргэдээс 27 хүн хилийн цэргээс 5 албан хаагч, Улаан тайга хамгаалалтын захиргааны 8 ажилтан ажиллаж 21:00 цагт цурманд оруулсан. Улмаар дөрөвдүгээр сарын 15-наас 16-нд шилэих шөнө Улаан-Уул суманд нойтон цас орж хоносон байна. Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваад өчигдөр 14:00 цагийн үед түймэр гарч одоогийн байдлаар орон нутгийн 20 хүн, хоёр авто машин ажиллаж байна.Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Завхан аймгийн Нөмрөг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Баянзүрх, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар Цагааннуур, Хэнтийн аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Дархан орчмын бүс нутаг,Түймрийн IV зэрэглэл буюу түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт: Хөвсгөл аймгийн Мөрөн орчмын бүс нутаг хамрагдаж байна.Цаг агаарын байдлын төлөв байдал: 17-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун болон төв аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Говийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Хуваалцах