Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл аймагт гарсан ой хээрийн түймрийг цурманд оруулж чадаагүй байна

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын заагт байх Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газарт өнгөрсөн наймдугаар сарын 27-нд гарсан ой хээрийн түймрийг өнөөг хүртэл унтрааж чадаагүй байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймагт гарсан ой хээрийн түймрийг цурманд оруулж чадаагүй байна
Хөвсгөл аймагт гарсан ой хээрийн түймрийг цурманд оруулж чадаагүй байна. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын заагт байх Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газарт өнгөрсөн наймдугаар сарын 27-нд гарсан ой хээрийн түймрийг өнөөг хүртэл унтрааж чадаагүй байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Галыг унтраахаар Онцгой байдлын газрын 24 албан хаагч, хоёр автомашин, орон нутгийн 48 иргэн, 5 автомашин гээд нийт 72 хүн ажиллаж байгаа ч түймрийг цурманд оруулж чадахгүй байгаа ажээ. Албаны хүний хэлж буйгаар аймгийн зарим сумд бороо орж байгаа ч түймэр дэгдсэн газруудад бороо орохгүй, хуурайшилт, салхи ихтэй байгаагаас түймрийг унтраахад хүндрэлтэй байгаа гэнэ.

Хуваалцах