Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна

“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна. Зураг: МҮОНРТ

“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжинд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын 60 үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Хуурай сүүний жишиг үйлдвэрийн нээлтийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд маргааш хийх юм. Тус үйлдвэр нь 1 цагт 80 л шингэн сүү боловсруулах хүчин чадалтай ажээ. Үйлдвэрүүдийг байгуулах ажлын хүрээнд хүний нөөцийг сургах, тоног төхөөрөмжийг суурилуулах ажлууд хийгдэж байна.



“Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлснээр орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг бүрэн ашиглах, хуурай сүүний импортыг орлох, экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм байна.

Хуваалцах