Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл аймгийн шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагааг нээлээ

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др.Шин Ён Су-гийн Хөвсгөл аймагт хийсэн айлчлалын үеэр Хөвсгөл аймаг дахь Шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагааг нээлээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймгийн шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагааг нээлээ
Хөвсгөл аймгийн шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагааг нээлээ. Зураг: МҮОНРТ

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др.Шин Ён Су-гийн Хөвсгөл аймагт хийсэн айлчлалын үеэр Хөвсгөл аймаг дахь Шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагааг нээлээ.

ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт Шуурхай удирдлагын нэгж байгуулагдаж, үйл ажиллагаа тогтворжиж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.



Шуурхай удирдлагын төв, нэгжүүдийг байгуулсанаар Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээг эрсдэлийн үнэлгээний дүнд суурилан оновчтой, шуурхай хэрэгжүүлэх, салбар хоорондын мэргэжлийн байгууллагууд хоорондоо шуурхай мэдээлэл солилцох, хүн амыг бодит мэдээллээр хангах боломж бүрдэж байгаа юм.


Хөвсгөл аймаг дахь Шуурхай удирдлагын нэгжийн нээлтийн үеэр сүүлийн жилүүдэд тус аймагт нэмэгдэж байгаа хачгаар дамжих халдварт өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа.

Хуваалцах