Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл аймгийн Засаг даргатай хамтран ажиллана

"Хаант тэнгэрийн Самгалдай” төв, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймгийн Засаг даргатай хамтран ажиллана
Хөвсгөл аймгийн Засаг даргатай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

"Хаант тэнгэрийн Самгалдай” төв, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт тусгагдсан Бөө мөргөлийн “Онгод” төв, "Далай ээжийн шүтээн" цогцолбор төвийг цогц байдлаар байгуулахад хамтран ажиллахаар боллоо.



Мөн Самгалдай төвийн босгосон Бүрэнхаан хайрханы Баян уулын Хар, Цагаан, Хөх сүлдийг зуны адаг сард тахиж, 13-р зууны тахилгыг сэргээх, уг уулыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 21-р зууны Бөөгийн тахилгатай анхны уул болгоход санаачилга гарган ажиллах аж.

Хуваалцах