Хөвсгөл нууран дээгүүр зорчихдоо зөвшөөрөгдсөн маршрутаар явахыг анхаарууллаа
Хөвсгөл нуурын мөсний зузаан өнөөдрийн байдлаар хангалттай хөлдсөн боловч маш нимгэн хөлддөг өрх гардаг газрууд байдаг тул "Мөсний баяр"-т ирж байгаа иргэдийг зөвшөөрөгдсөн маршрутаар зорчихыг зохион байгуулах комиссоос анхааруулж байна.
Мэдээллийн алба

Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчих боломжгүй газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээ тавьж Хөвсгөл аймгийн хууль хяналтын байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан баяр тэмдэглэх газар 1.8 м хөлдсөн байгааг хэмжилтээр тогтоожээ.
Өмнөх жилүүдэд хамгийн зузаан нь 1.2 м хөлддөг байсан бол энэ жил олон жилийн дунджаас 40-50 см-ээр зузаан байгаа аж. Гэхдээ болзошгүй эрсдлээс сэргийлж зөвхөн замын тэмдгийн дагуу зорчих хэрэгтэйг "Мөсний баяр"-ыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Г.Энхбаяр анхааруулж байна.