Хөвсгөл нуурт живсэн машин, техникийн хамгийн том нь болох "Сүхбаатар" хөлөг онгоцыг амжилттай татан гаргасан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлсэн Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар нуурт 28 автомашин живсэн байгааг судалгаагаар тогтоосон.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлсэн Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар нуурт 28 автомашин живсэн байгааг судалгаагаар тогтоосон.Живсэн техник хэрэгслийг татан гаргах нь цэвэр усны нөөц болсон Хөвсгөл нуураа хамгаалахад өндөр ач холбогдолтой.Хөвсгөл нуурын бохирдуулагч эх үүсвэрүүдийн хамгийн том нь болох “Сүхбаатар” хөлөг онгоц нь 43.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөртэй. Онгоцон доторх усны жин 1176.51 тн, 195.5 тн шавар хуримтлагдсан байжээ. Онгоцноос 400 литр техникийн тос алдагдах аюултай байсан бөгөөд 100 литр шатахуун алдахад 1.1 км3 ус бохирдоно гэсэн тооцоолол гарсан.Эх сурвалж: БОАЖЯ


















