Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл нуурын мөс цөмөрч нэг хүн нас барсан осол гарлаа

жолооч, зорчигч нарыг гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр зорчихгүй байх, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, баталгаатай зам, гүүрээр зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл нуурын мөс цөмөрч нэг хүн нас барсан осол гарлаа
Хөвсгөл нуурын мөс цөмөрч нэг хүн нас барсан осол гарлаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 3-нд буюу өчигдөр 21:24 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 4 дүгээр баг, Сантын даваа гэх газарт “Нуурын мөсөн дээгүүр автомашинтай явж байхад мөс цөмөрч автомашин живж, зорчиж явсан хүн нас барлаа” гэсэн дуудлага бүртгэгджээ. Уг мэдээллийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас шалгахад иргэн “Э” “УАЗ Фургон” маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явахад мөс цөмөрч, автомашинд зорчиж явсан 49 настай, эрэгтэй “Э” автомашинтай живж нас барсан байна.

Харин хамт зорчиж явсан 16 настай, эрэгтэй “Т” болон жолооч 50 настай, эрэгтэй “Э” нар нуурын уснаас гарсан бөгөөд биеийн байдал хэвийн байгаа аж. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч, зорчигч нарыг гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр зорчихгүй байх, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, баталгаатай зам, гүүрээр зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах