Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний данс руу 96 сая төгрөг шилжүүлж залилуулжээ

иргэн О телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор зургаан удаагийн гүйлгээгээр 96 сая төгрөг үл таних хүний дансанд шилжүүлж залилуулсан хэргийг шалгаж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний данс руу 96 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний данс руу 96 сая төгрөг шилжүүлж залилуулжээ. Зураг: МҮОНРТ

“Binance” биржээс хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан гэх дуудлага өнгөрсөн сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид иргэн О телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор зургаан удаагийн гүйлгээгээр 96 сая төгрөг үл таних хүний дансанд шилжүүлж залилуулсан хэргийг шалгаж байна.

Ташрамд дуулгахад, Залилан мэхлэгчид бусдын итгэлийг олж авахын тулд өөрсдийгөө найдвартай, олон жилийн туршлагатай, удаа дараалан шагнал хүртсэн, хөрөнгө оруулалтаасаа их хэмжээний ашиг хүртдэг хэмээн итгүүлэхээр хуурамч бичиг, баримт ашигладаг. Иймд хөндлөнгийн буюу гуравдагч этгээдийн баталгаажуулалтын тусламжтайгаар үнэн бодит мэдээллээр таныг хангаж байгаа эсэхийг сайтар нягталж залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Хуваалцах