Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Хяналт, шалгалт нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Хяналт, шалгалт нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалт НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хяналт, шалгалт нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалт эхэллээ
“Хяналт, шалгалт нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Хяналт, шалгалт нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалт НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд эхэллээ. Сургалтад төв, орон нутгийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын 88 алба хаагч хамрагдаж байна.

Алба хаагчдад гал түймрийн улсын хяналтын чиглэлийн дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн хяналт шалгалтыг удирдамжийн хүрээнд холбогдох хууль, дүрэм, журам, заавар, норм нормативын хэрэгжилтийг хангуулах талаар мэдлэг, мэдээлэл өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөлт, эрсдэлийн ерөнхий, нарийвчилсан үнэлгээний аргазүйг олгох зорилготой тус сургалт энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах