Хяналт шалгалт үргэлжилж байна
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Худалдаа, олон нийт, үзвэр үйлчилгээ, цахим тоглоомын газрын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах удирдамж’-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Хяналт шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон зориулалттай барилга, сургалт хүмүүжил, соёлын болон үзвэрийн барилга, худалдааны төв, зах, спортын барилга, цахим тоглоомын газрууд хамрагдаж байна.
Хяналт шалгалт 2023 оны 01 дүгээр сарын 27 хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.