Хяналт шалгалт үргэлжилж байна
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан "Орон сууцны нэг болон зоорийн давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн,
Мэдээллийн алба

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан "Орон сууцны нэг болон зоорийн давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт зохион байгуулах удирдамж"-ийн хэрэгжилтийг хангах хяналт шалгалт үргэлжилж байна.
Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламжид хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




















