Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хяналт шалгалтад 637 барилга байгууламжийг хамруулжээ

Онцгой байдлын ерөнхий газраас төр захиргааны байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хяналт шалгалтад 637 барилга байгууламжийг хамруулжээ
Хяналт шалгалтад 637 барилга байгууламжийг хамруулжээ. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас төр захиргааны байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Хяналт шалгалтад 637 барилга байгууламжийг хамруулан 4428 зөрчлийг илрүүлж, 3055 зөрчлийг газар дээр нь арилгууллаа.

Гал түймрийн аюулын үнэлгээ хийлгээгүй, гал унтраагуурын нормын дагуу байрлуулаагүй, авралтын зам гарцыг аваарын үед ашиглах гэрэлтүүлгийн хэрэгслээр стандарт шаардлагын дагуу байрлуулаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл /галын сарай/ иж бүрдлийн дагуу байрлуулаагүй зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах