Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байна
Энэхүү үйл ажиллагаа нь статистикийн анхан шатны мэдээ тайланг цуглуулж, нэгтгэн боловсруулж байгаа ажилтнуудын статистикийн тайлан мэдээ гаргах, үнэн бодит байдлыг хангах мэдлэг, чадварыг сайжруулах зорилготой.
Мэдээллийн алба

Үндэсний статистикийн хороо, БСШУСЯ, ЭМЯ-ны удирдлагууд хамтран баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу ҮСХ-ны ХШМХ-ийн дарга Б.Саранчимэг, ахлах референт Н.Болормаа, шинжээч Д. Нямсүрэн, Б. Энхтүвшин, ЭМЯ-ны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн улсын байцаагч С.Даваажаргал, Х.Нарантуяа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын улсын байцаагч Г.Дэлгэрсүрэн, А.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Сүхбаатар дүүрэгт хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг эхлүүллээ.

Энэхүү үйл ажиллагаа нь статистикийн анхан шатны мэдээ тайланг цуглуулж, нэгтгэн боловсруулж байгаа ажилтнуудын статистикийн тайлан мэдээ гаргах, үнэн бодит байдлыг хангах мэдлэг, чадварыг сайжруулах зорилготой.
Хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээнд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, өрхийн эмнэлгүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүд хамрагдана. Дээрх байгууллагуудад статистикийн мэдээ, тайлан гаргахтай холбоотой тулгамдаж байгаа асуудлууд, гарч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, статистикийн мэдээ, тайлангийн үзүүлэлтүүдийг зөв ойлгох, маягтыг зааврын дагуу бүрэн нөхөж байгаа эсэх болон анхан шатны бүртгэлд гарч буй алдаа, түүний давталт, шалтгааныг тодруулж, холбогдох ажилтнуудад мэргэжлийн болон арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх юм. Тус баг 9-10-ны өдрүүдэд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт ажиллана.


















