Хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэнэ
Хаврын хуурайшилт ихтэй үед хээр гадаа гал түлэх, чүдэнз асаах, тамхи татахаас татгалзаж, цог нурам хаяхгүй байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тохиолдож буй гал түймрийн тоо, хохирлыг бууруулах, иргэдэд сэрэмжлүүлэх мэдээ, зөвлөгөө өгөх зорилгоор Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт, Эрдэнэ сумын ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй бүс нутгуудад алба хаагчид хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэхээр болжээ.
Хаврын хуурайшилт ихтэй үед хээр гадаа гал түлэх, чүдэнз асаах, тамхи татахаас татгалзаж, цог нурам хаяхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Төв аймгийн ОБГ


















