Хяналтын тухай хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Уг хуулийн төсөлд ТББ, мэргэжлийн холбоодыг хяналтын үйл ажиллагаанд оролцуулах чиглэлээр зарим өөрчлөлтийг оруулжээ. Тухайлбал, хяналтын байгууллага эрсдлийг тодорхойлох, эрсдлийн дүн шинжилгээ хийх, эрсдлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхдээ мэргэжлийн ТББ, шинжээч, мэргэжилтнийг оролцуулахаар тусгасан байна. Түүнчлэн улсын байцаагчийн сахилга, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, шалгуулагч этгээдийн эрхийг хамгаалах хүрээнд тодорхой заалтуудыг оруулсан аж. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн гэж УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулсан юм.
Хуулийн төслийн болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн учир төслийг санаачлагчид нь буцаалаа.


















