Хяналтын улсын байцаагчийн эрх олголоо
Гадаадын иргэн, харьяатын газраас Хяналтын улсын байцаагчийн эрх олгох сургалтыг 2018. 01.15- 2018. 02. 02-ны хооронд зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Гадаадын иргэн, харьяатын газраас Хяналтын улсын байцаагчийн эрх олгох сургалтыг 2018. 01.15- 2018. 02. 02-ны хооронд зохион байгууллаа.Уг сургалтад ГИХГ-ын Төв болон Буянт-Ухаа дахь газар, Зүүн бүс дэх газар, Хойд бүс дэх газар, Өмнөд бүс дэх газар, Баруун бүс дэх газрын албан хаагчдаас шалгарсан 14 албан хаагч хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн дагуу 15 хоногийн сургалтад бүрэн хамрагдсан албан хаагчдаас ГИХГ-ын газрын даргын тушаалаар байгуулагдсан Шалгалтын комисс сорилын болон ярилцлагын шалгалт авсан юм.Тэгвэл шалгалтад 70 буюу түүнээс дээш оноо авч тэнцсэн Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн П. Болормаа, Боомт, орон нутгийн хэлтсийн мэргэжилтэн Б. Ариунбилэг, Буянт-Ухаа дахь газрын мэргэжилтэн С. Цэдэнсодном, Хойд бүс дэх газрын мэргэжилтэн Н. Ганболд, Ж. Цэнд-Аюуш, Хэнтий аймаг дахь ахлах мэргэжилтэн Д. Дэлэг, Сүхбаатар аймаг дахь мэргэжилтэн Б. Энхтулга, Өмнөд бүс дэх газрын мэргэжилтэн С. Мөнхтүвшин, Ж. Эрдэнэбаатар, Г. Энхбат, Баруун бүс дэх газрын мэргэжилтэн Б. Номинчимэг, С. Цэцэгсүрэн нарын 12 албан хаагчид 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналтын улсын байцаагчийн эрх олголоо.


















