Хянан шалгах түр хороо хуралдаж, шинжээч томилох асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын тогтоолоор “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт,
Мэдээллийн алба

Хянан шалгах түр хороо ирэх 7 хоногт хуралдаж, шинжээч томилох асуудлыг хэлэлцэнэ.
УИХ-ын тогтоолоор “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо" байгуулан ажиллаж байна.
Түр хорооны ажлын явцын талаар Хянан шалгах түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.
Mongolian National Radio · Хянан шалгах түр хороо хуралдаж, шинжээч томилох асуудлыг хэлэлцэнэ
Тус түр хороо хяналт шалгалтын тайлангаа Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах юм.


















