Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааНы эхэнд Монгол УИХ-ын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааНы эхэнд Монгол УИХ-ын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тогтоолын төсөлтэй холбогдуулан хүргүүлсэн саналынхаа талаар танилцууллаа. Тэрбээр, Монгол УИХ-ын тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар “Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь, Н.Ганибал нарын нэрсийг оруулах саналтай байгаагаа мэдэгдсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулттай гишүүн байгаагүй тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувиар дэмжсэн.

Тогтоолын төсөлд Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ дахь цөөнхийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэмэхээр тусгасан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуваалцах