Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав
“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ш.Адьшааг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяаг нэмэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 62.8 хувь нь “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Хуваалцах