Хяргас нуур-Завхан голын сав газраас үхсэн үхэр, бугын сэг зэмийг цэвэрлэлээ
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мухартын голын хамгаалалтын бүсэд үхсэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж, устгах ажлыг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны албан хаагч, Эрдэнэхайрхан сумын ЗДТГ, ИТХ, төрийн албан хаагчид
Мэдээллийн алба

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мухартын голын хамгаалалтын бүсэд үхсэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж, устгах ажлыг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны албан хаагч, Эрдэнэхайрхан сумын ЗДТГ, ИТХ, төрийн албан хаагчид нийт 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр зохион байгууллаа.
Уг цэвэрлэгээгээр голын татам болон хамгаалалтын бүсэд үхсэн 101 үхэр, 13 бугын сэг зэмийг цэвэрлэж хамгаалалтын бүсээс гарган дарж булшлан устгав.
Эх сурвалж: Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа


















