Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Хятад улс импортын нүүрсний татвараа нэмэгдүүллээ

БНХАУ энэ сарын 15-наас эхлэн импортын нүүрсэнд 3-6 хувийн татвар ногдуулахаар болсон. Энэ татварыг өмнө нь 2007 он хүртэл мөрдөж байгаад хүчингүй болгож байсан юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад улс импортын нүүрсний татвараа нэмэгдүүллээ
Хятад улс импортын нүүрсний татвараа нэмэгдүүллээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ энэ сарын 15-наас эхлэн импортын нүүрсэнд 3-6 хувийн татвар ногдуулахаар болсон. Энэ татварыг өмнө нь 2007 он хүртэл мөрдөж байгаад хүчингүй болгож байсан юм. Тэгвэл Хятад улсын энэ шийдвэр манай нүүрсний компаниудад хүндээр тусч татварын дарамт бий болж байгааг холбогдох хүмүүс хэлж байна. Учир нь манайх жилд дунджаар 20 сая тонн нүүрсийг урд хөрш рүү импортлодог. Тонн тутамд 1 долларын татвар төлнө гэж үзэхэд жилдээ 20 сая америк доллар болж байгаа юм. Тиймээс нүүрсний зах зээл сайжрах хүртэл тодорхой хугацаанд манай компаниудыг нүүрсний импортын татвараас чөлөөлөх хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд тус улсад айлчлах үеэрээ тавьсан байна.

Нөгөө талаас Хятад улсын нүүрсний зах зээл дээр импортын татвар мөрдөж эхэлснээс хойш угааж баяжуулсан нүүрсний үнэ 10-20 юань, коксжих нүүрсний үнэ 20-30 юаниар нэмэгдсэн эерэг мэдээ байгаа юм. Нэмж дуулгахад БНХАУ-ын Засгийн газраас дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан, импортоор орж ирж байгаа хямд нүүрс дотоодын зах зээлийг давамгайлан эзэлж эхэлсэн явдлыг зогсоох, дотоодынхоо уурхайгаа дэмжихийн тулд ийнхүү импортын нүүрсний татварыг авч эхэлсэн юм. Мөн энэ талаар Ашигт малтмалын газрын нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхийн байр суурийг сонслоо.

Энэ талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг өнөө орой МҮОНР "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч сонсоорой.

Хуваалцах