Хятадад хар тамхины хэргээр ял эдлэж байсан эмэгтэйг шилжүүлэн авчирчээ
Тахарын алба өчигдөр шөнө БНХАУ-ын Жөзиан мужид бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлэн, ял эдлэж байсан Монгол Улсын иргэн Э-г “Ялтан шилжүүлэн өгөх тухай гэрээ”-ний дагуу шилжүүлэн авчирчээ.
Мэдээллийн алба

Тахарын алба өчигдөр шөнө БНХАУ-ын Жөзиан мужид бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлэн, ял эдлэж байсан Монгол Улсын иргэн Э-г “Ялтан шилжүүлэн өгөх тухай гэрээ”-ний дагуу шилжүүлэн авчирчээ.
Э-гийн хувьд Хятад улсад хар тамхины хэрэгт холбогдон ял эдлэж байсан бөгөөд одоо түүнийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дахин шүүх хуралд оруулан, ялд өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх аж.
Ялтан шилжүүлэх үйл ажиллагаанд Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран ажилласан байна. Мөн цаашид тус улсад ял эдлэж буй 14 иргэнийг шилжүүлэн авах хүсэлтээ манай талаас хүргүүлээд байгаа аж.
Тахарын албаны хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар БНХАУ-аас ялтан шилжүүлэн авах гэрээ, хэлэлцээр бүтэмжтэй байгааг дуулгасан юм.


















