Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хятадад ундны усны бохирдол их байна

Гуанси мужид уул уурхайн хууль бус олборлолт явуулдаг 112 компанийг хааж, эздийг нь шоронд суулгажээ. Хятадын өдөр тутмын сонин Хятадын өмнөд хэсэгт орших Вэйхэ голын дагуу 110 орчим километр газар үйлдвэрийн хаягдлаас болж ундны ус бохирдон, олон мянган загас үхсэн тухай мэдээллээ. Үүнээс шалтгаалж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад ундны усны бохирдол их байна
Хятадад ундны усны бохирдол их байна. Зураг: МҮОНРТ

Гуанси мужид уул уурхайн хууль бус олборлолт явуулдаг 112 компанийг хааж, эздийг нь шоронд суулгажээ.

Хятадын өдөр тутмын сонин Хятадын өмнөд хэсэгт орших Вэйхэ голын дагуу 110 орчим километр газар үйлдвэрийн хаягдлаас болж ундны ус бохирдон, олон мянган загас үхсэн тухай мэдээллээ. Үүнээс шалтгаалж Гуанси мужийн 30.000 хүн ундны усны гачигдалд орон, худгаас ус зөөн хэрэглэж байгаа юм. Энэ талаар тус улсын Хүрээлэн буй орчны судалгааны төвийн дэд Ерөнхийлөгч Сюй Зеченг “Бид усыг цэвэршүүлэх гэж химийн бодис хийж болохгүй. Гол 20 орчим өдрийн дараа өөрийгөө бүрэн цэвэршүүлнэ” гэсэн байна.

Хуваалцах