Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хятадтай хиллэдэг автозамын боомтуудын амрах хуваарь

Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг хилийн автозамын боомтуудын 2019 онд амрах баяр, амралтын өдрийн хуваарийг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадтай хиллэдэг автозамын боомтуудын амрах хуваарь
Хятадтай хиллэдэг автозамын боомтуудын амрах хуваарь. Зураг: МҮОНРТ

БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын автозамын боомтуудын 2019 онд амрах баяр, амралтын өдрийн хуваарийг хүргэж байна.

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу 2019 онд амрах өдрүүд

1.Шинэ жил: 01 дүгээр сарын 01-ний өдөр.

2.Цагаан сар: 02 дугаар сарын 05,06,07-ны өдрүүд.

3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 03 дугаар сарын 08-ны өдөр.

4.Хүүхдийн баяр: 06 дугаар сарын 01-ний өдөр.

5.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр.

6.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26-ны өдөр.

7.Их Эзэн Чингис хааны өдөр: Их эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр.

8.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29-ний өдөр.

БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу 2019 онд амрах өдрүүд

1.Шинэ жил: 01 дүгээр сарын 01-ний өдөр.

2.Цагаан сар: 02 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүд.

3.Ханш нээх өдөр: 04 дүгээр сарын 05-ны өдөр.

4.Олон улсын хөдөлмөрчдийн өдөр: 05 дугаар сарын 01-ний өдөр.

5.Луут завьны өдөр: 06 дугаар сарын 07-ны өдөр.

6.Еэвэнгийн баяр: 9 дүгээр сарын 13-ны өдөр.

7.БНХАУ-ын үндэсний баяр:10 дугаар сарын 01, 02, 03-ны өдөр.

Жич: Замын-Үүд төмөр замын боомт нь олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хуваалцах