Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хятадын Жэжаны буланд 51 борцгор хотон иржээ

Яг өдийд Хятад улс даяар нүүдлийн шувуудын тооллого явагдаж байна. Энэ ажил 1 сар дуустал явагдана. Муж мужаараа тодорхой газруудыг хариуцан зохион байгуулалттайгаар нүүдлийн шувуудыг тооллого хийх ажлыг 2016 оноос эхлэн Хятад улсын Улсын ойн алба хариуцан удирдаж эхэлсэн байдаг. Учир нь Хятад улс н

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын Жэжаны буланд 51 борцгор хотон иржээ
Хятадын Жэжаны буланд 51 борцгор хотон иржээ. Зураг: МҮОНРТ

Яг өдийд Хятад улс даяар нүүдлийн шувуудын тооллого явагдаж байна. Энэ ажил 1 сар дуустал явагдана. Муж мужаараа тодорхой газруудыг хариуцан зохион байгуулалттайгаар нүүдлийн шувуудыг тооллого хийх ажлыг 2016 оноос эхлэн Хятад улсын Улсын ойн алба хариуцан удирдаж эхэлсэн байдаг. Учир нь Хятад улс нүүдлийн шувуудын өвөлждөг болон дайрч өнгөрдөг маш чухал улс юм. Монгол, Сибирь, Арктикийн бүсийн олон газраас шувууд тэнд очиж өвөлжинө. Энэ удаагийн тооллогод туслахаар Орос, Монголоос нийтдээ 20 гаруй шувуу судлаачид очиж байгаа. Өнгөрсөн жил манайхаас 2 хүн ажилласан энэ жил бараг 10-аад хүмүүс очиж 2-3 долоо хоногийн хугацаатайгаар ажиллахаар болоод байна.Өнгөрсөн долооо хоногт Жэжанг мужид хийгдсэн тооллогын үеэр 51 борцгор хотон Жэжаны буланд ирснийг бүртгэсэн байна. Вензоу мужийн зэрлэг шувуудын нийгэмлэгийн (Wenzhou Wild Bird Society) мэдээлж байгаагаар энэ нь нэг талар сайн мэдээ боловч нөгөө талаар тийм ч сайнгүй мэдээлэл юм.Учир нь энэ зүйлийн тоо толгой сүүлийн үед маш цөөрч байна. Жэжаны буланд байгаа эдгээр хотонгууд Монголоос очсон байх маш өндөр магадлалтай юм. Магадгүй тэдгээр хотонгууд манай Зүүн Азид үлдээд байгаа хотонгуудын хамгийн сүүлчийн том сүрэг байж ч болох юм.

Хуваалцах