Хятадын сайт DoS аттакад өртжээ
Өнгөрсөн ням гарагт Хятадын интернетийн түүхэнд анх удаагаа үндэсний .cn тодотголтой сүлжээ хоёр ч удаа хүчтэй DoS аттакад өртжээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн ням гарагт Хятадын интернетийн түүхэнд анх удаагаа үндэсний .cn тодотголтой сүлжээ хоёр ч удаа хүчтэй DoS аттакад өртжээ. Эл халдлагад өртснөөс болж тус улсын зарим сайтууд ажиллахаа болиод байгаа юм байна.
Өмнө нь Вашингтон Хятадын хакеруудыг Америкийн төрийн болон Засгийн газрын веб сайтуудыг аттаклаж байна гэж буруушаасан. Харин үүний хариуд Хятад улс өөрсдөө кибер аттакийн золиос болж байна хэмээн мэдэгдэж байсан юм.


















