Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

KICT барилгын технологийн институтийн мэргэжилтнүүд Монголд ажиллалаа

БНСУ-ын KICT Барилгын технологи, судалгааны хүрээлэнтэй хамтран Гадаргуун боловсруулалтын Слари Сийл технологийг Полимер битумээр турших хамтарсан судалгааны ажлыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
KICT барилгын технологийн институтийн мэргэжилтнүүд Монголд ажиллалаа
KICT барилгын технологийн институтийн мэргэжилтнүүд Монголд ажиллалаа. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын KICT Барилгын технологи, судалгааны хүрээлэнтэй хамтран Гадаргуун боловсруулалтын Слари Сийл технологийг Полимер битумээр турших хамтарсан судалгааны ажлыг 2023 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд эхлүүллээ.

Тус ажлын хүрээнд Сларри Сийл технологийн техникийн семинар, полимер битум, эмульсийн лабораторийн туршилт, Сларри сийл машины тохиргоо болон өмнө хийгдсэн талбайн туршилтын ажиглалт мониторингийг гүйцэтгэсэн.

Слари Сийл технологийг нэвтрүүлэхэд тулгарч байгаа асуудлууд, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлж, авах арга хэмжээнд зөвлөмж өгч ажиллалаа.

Энэхүү судалгааны ажлаар Сларри сийл технологийн гарын авлага, полимер эмульсэн материалын техникийн шаардлага боловсруулах, полимер эмульсэн материалаар лаборатори болон талбайн туршилтын ажил хийгдэх юм гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Хуваалцах