Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ким Жон Ун энэ онд багтаж Сөүлд айлчилна гэдэгт Өмнөд Солонгос найдаж байна

Пхеньян болон Вашингтон хоорондын харилцан ярианд ахиц дэвшил гарахгүй байгаа ч БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын энэ ондоо багтаж Өмнөд Солонгост айлчилна гэдэгт найдаж байна гэж Өмнөд Солонгосын нэгдлийн асуудал эрхэлсэн яамны төлөөлөгч Пэк Дэ Хён мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Жон Ун энэ онд багтаж Сөүлд айлчилна гэдэгт Өмнөд Солонгос найдаж байна
Ким Жон Ун энэ онд багтаж Сөүлд айлчилна гэдэгт Өмнөд Солонгос найдаж байна. Зураг: МҮОНРТ

Пхеньян болон Вашингтон хоорондын харилцан ярианд ахиц дэвшил гарахгүй байгаа ч БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын энэ ондоо багтаж Өмнөд Солонгост айлчилна гэдэгт найдаж байна гэж Өмнөд Солонгосын нэгдлийн асуудал эрхэлсэн яамны төлөөлөгч ПэкДэХён мэдэгдлээ.

“Бид Өмнөд болон Умардын хооронд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлж байна, тэр дотор Умардын удирдагч Ким Жон Ын-ы Сөүлд хийх айлчлалын бэлтгэл ажил явагдаж байгаа, айлчлалыг энэ ондоо багтаагаад хийнэ гэх найдлага байна” гэж төлөөлөгч хэллээ. Хоёр Солонгосын удирдагчдын энэ онд хийсэн гурав дахь уулзалтаар Ким Жон Ын ойрын үед Өмнөд Солонгосын нийслэлд очно гэж амласан. Дараа нь өмнөдийн ерөнхийлөгч МунЖэИн айлчлал 2018 онд багтана гэдгийг тодруулж байсан. Гэвч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаарх Умард Солонгос болон Америк хоорондын яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарахгүй байгаа нь дэлхий дахинд Ким Жон Ын Сөүлд очих нь юу л бол гэсэн таамаг, болгоомжлол төрүүлж байна.

Хуваалцах