Кино зохиолын шалгаруулалтад урьж байна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз нь Хавдрын эсрэг үндэсний аяны 8 дахь жилийн хүрээнд олон нийтийг хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний бодит аюулыг багасгах, урьдчилан сэргийлэх зорилгоор телевизийн олон ангит киноны зохиолын уралдаан зарлаж байна.
Мэдээллийн алба

Кино зохиол нь:
-20 хүртэлх анги байх
-Нэг ангийн үргэлжлэх хугацаа 50-60 минут байна.
-Зөвхөн нэг зохиол шалгаруулна.
-Зохиолын шагнал 10 000 000 төгрөг.
Зохиолыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна.
Хүлээн авах хаяг: МҮОНРТ-ийн Төв байр. Уран сайхны зөвлөлд
Холбогдох утас: 9918-3849