Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Киноны видео камер, дагалдах хэрэгсэл, дуу бичлэгийн тоног төхөөрөмж худалдан авна

МҮОНТ-ийн кино контент бүтээхэд шаардлагатай киноны видео камер болон дагалдах хэрэгсэл, дуу бичлэгийн тоног төхөөрөмжийг худалдан авах сонгон шалгаруулалт зарлаж байна.

MNB тендер

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киноны видео камер,  дагалдах хэрэгсэл, дуу бичлэгийн тоног төхөөрөмж худалдан авна
Киноны видео камер, дагалдах хэрэгсэл, дуу бичлэгийн тоног төхөөрөмж худалдан авна. Зураг: МҮОНРТ

МҮОНТ-ийн кино контент бүтээхэд шаардлагатай киноны видео камер болон дагалдах хэрэгсэл, дуу бичлэгийн тоног төхөөрөмжийг худалдан авах сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулалтын дугаар: №2017-17

4K технологийн стандартын шаардлага хангасан видео камер, дуран бусад дагалдах хэрэгсэл болон дуу бичлэгийн иж бүрэн тоног төхөөрөмжид тавигдах шаардлага:

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

- Нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцох албан хүсэлт
- Байгууллагын гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хувь/
- Байгууллага, аж ахуйн нэгжийн танилцуулга, энэ чиглэлээр ажилласан туршлага, фото зураг болон видео бичлэгийн аль нэгийг ирүүлэх
- Үнийн санал /НӨАТ, гааль, тээвэр, суурилуулалт болон бусад бүх зардал шингэсэн/
- Төлбөрийн хөнгөлөлт

МҮОНТ-ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэнэ.

Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулга авах утас: 70117004

Холбогдох материалыг битүүмжлэн 2017 оны 08 дугаар сарын 09–ний өдрийн 16.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү?

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3,

МҮОНРТ-ийн байр, 2 давхар,

СОБХ-ийн нягтлан бодогч нарын өрөө

Хуваалцах