Киноны видео камер, дагалдах хэрэгсэл, дуу бичлэгийн тоног төхөөрөмж худалдан авна
МҮОНТ-ийн кино контент бүтээхэд шаардлагатай киноны видео камер болон дагалдах хэрэгсэл, дуу бичлэгийн тоног төхөөрөмжийг худалдан авах сонгон шалгаруулалт зарлаж байна.
Мэдээллийн алба

МҮОНТ-ийн кино контент бүтээхэд шаардлагатай киноны видео камер болон дагалдах хэрэгсэл, дуу бичлэгийн тоног төхөөрөмжийг худалдан авах сонгон шалгаруулалт зарлаж байна.
Сонгон шалгаруулалтын дугаар: №2017-17
4K технологийн стандартын шаардлага хангасан видео камер, дуран бусад дагалдах хэрэгсэл болон дуу бичлэгийн иж бүрэн тоног төхөөрөмжид тавигдах шаардлага:
Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
- Нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцох албан хүсэлт
- Байгууллагын гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хувь/
- Байгууллага, аж ахуйн нэгжийн танилцуулга, энэ чиглэлээр ажилласан туршлага, фото зураг болон видео бичлэгийн аль нэгийг ирүүлэх
- Үнийн санал /НӨАТ, гааль, тээвэр, суурилуулалт болон бусад бүх зардал шингэсэн/
- Төлбөрийн хөнгөлөлт
МҮОНТ-ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэнэ.
Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулга авах утас: 70117004
Холбогдох материалыг битүүмжлэн 2017 оны 08 дугаар сарын 25–ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү?
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3,
МҮОНРТ-ийн байр, 2 давхар,
СОБХ-ийн нягтлан бодогч нарын өрөө


















