Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Кира папс” нэрийн 100 килограмм нохойн хуурай бэлэн хоолыг хүлээлгэн өгөв

БНТУ-ын Хатая мужид ажиллаж байгаа Монголын аврах багт хоёр эрэлч нохой үүрэг гүйцэтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Кира папс” нэрийн 100 килограмм нохойн хуурай бэлэн хоолыг хүлээлгэн өгөв
“Кира папс” нэрийн 100 килограмм нохойн хуурай бэлэн хоолыг хүлээлгэн өгөв. Зураг: МҮОНРТ

БНТУ-ын Хатая мужид ажиллаж байгаа Монголын аврах багт хоёр эрэлч нохой үүрэг гүйцэтгэж байна.

Балу, Марта дуудлагатай хоёр эрэлч нохойнд зориулж “Глобал тэст” ХХК-аас Монголд үйлдвэрлэсэн “Кира папс” нэрийн 100 килограмм нохойн хуурай бэлэн хоол бэлэглэснийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Мөн “Энэрэх” мал эмнэлэг, сургалтын төвөөс үүргээ гүйцэтгээд эх орондоо ирсний дараа үнэгүй үзлэг оношлогоо хийж, вакцин туулга, гоо сайхны үйлчилгээг үзүүлэхээр болсноо илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах