Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Киргиз болон Австри улс руу зорчих иргэдийн анхааралд!

Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар коронавируст халдвар цар тахлын үеийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалснаар тус улс руу зорчих гадаадын иргэд

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киргиз болон Австри улс руу зорчих иргэдийн анхааралд!
Киргиз болон Австри улс руу зорчих иргэдийн анхааралд!. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар коронавируст халдвар цар тахлын үеийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалснаар тус улс руу зорчих гадаадын иргэд коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан байх, бх-ПГУ шинжилгээ өгсөн байх шаардлагаас чөлөөлөгдөв.

Түүнчлэн Бүгд Найрамдах Австри Улс коронавируст халдвар цар тахлын үеийн зорчих хөдөлгөөний зохицуулалтад 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, тус улсад зорчих гадаадын иргэд 3G буюу коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан байх, коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагаас чөлөөлөгдөв.

КОНСУЛЫН ГАЗАР

Хуваалцах