Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Койка” байгууллага ахмадын “Цагаан уул” амралт, сувиллын газрыг тохижуулжээ

БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллага Ховд аймгийн Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтсийн дэргэдэх ахмадын “Цагаан уул” амралт, сувиллын газрын гаднах талбайн тохижилтын ажлыг санхүүжүүлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Койка” байгууллага ахмадын “Цагаан уул” амралт, сувиллын газрыг тохижуулжээ
“Койка” байгууллага ахмадын “Цагаан уул” амралт, сувиллын газрыг тохижуулжээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллага Ховд аймгийн Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтсийн дэргэдэх ахмадын “Цагаан уул” амралт, сувиллын газрын гаднах талбайн тохижилтын ажлыг санхүүжүүлжээ. Энэхүү санхүүжилтээр ахмадууд нарлах хоёр сүүдрэвч, явган хүний дасгалын зам, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ногоон байгууламж, нарны зайн гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн бөгөөд энэ ажил өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр эхэлжээ.

Дашрамд дурдахад, “Цагаан уул” амралт, сувиллын газар нь жилийн 4 улиралд улирлын онцлогт тохируулсан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг ээлжиндээ 20-25 хүнийг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай юм байна.

Хуваалцах