"КОЙКА"-гийн суурин төлөөлөгчтэй уулзалт хийлээ
Энэ сарын 23-ны өдөр ШӨХТГ-ын дарга Б.Лхагва БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-гийн Монгол дахь суурин төлөөлөгч др. Пак Сү Ён, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, сургалт хариуцсан мэргэжилтэн Сүн-Жэй нартай уулзалт хийжээ.
Мэдээллийн алба

Уулзалтаар тус агентлагийн мэргэжилтнүүд сургалт, семинарт оролцоход нь "КОЙКА" байнга санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажилладагт нь талархал илэрхийлсэн байна. Уг уулзалтын явцад улсын байцаагчийн чадавхийг сайжруулах, олон улсын сургалтад хамрагдахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах явуулын лаборатори байгуулах талаар санал солилцож, хамтран ажиллахаар тогтжээ.