Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Компьютер графикч, дизайнер сонгон шалгаруулж ажилд авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд компьютер графикч, дизайнер сонгон шалгаруулж ажилд авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Компьютер графикч, дизайнер сонгон шалгаруулж ажилд авна
Компьютер графикч, дизайнер сонгон шалгаруулж ажилд авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд компьютер графикч, дизайнер сонгон шалгаруулж ажилд авна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Компьютер графикч, дизайнер мэргэжлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Photoshop, Premiere, After effect, 3D МАХ, Eduis программууд дээр ажилладаг байх
- Интерьер, экстерьер дизайн, хэвлэлийн эх бэлтгэл, видео эвлүүлэг болон дуу, дүрсний эффект, компьютер график ашиглан мэргэжлийн өндөр түвшинд промо, реклам, шторк зэргийг хийх чадвартай байх
- Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:

- Өөрийн хийсэн 3 бүтээлийг “dvd”-нд хуулбарлаж өгөх
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802

Хуваалцах