Компьютер графикч шалгаруулж ажилд авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд компьютер графикч шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд компьютер графикч шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Компьютер графикч
- Компьютер графикч мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Photoshop, Premiere, After effect, 3D МАХ, Eduis программууд дээр ажилладаг байх
- Интерьер, экстерьер дизайн, хэвлэлийн эх бэлтгэл, видео эвлүүлэг болон дуу, дүрсний эффект, компьютер график ашиглан мэргэжлийн өндөр төвшинд промо, реклам, шторк зэргийг хийх чадвартай байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Өөрийн хийсэн 3 бүтээлийг “DVD”-нд хуулбарлаж өгөх
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802


















