Консулын иж бүрэн үйлчилгээ, иргэний бичиг баримтын хөтлөлтийн аян өрнүүлж байна
Тус ЭСЯ-ны зүгээс суугаа болон хавсран суугаа улс дахь Монгол иргэддээ зориулан > уриатай иргэдийг бичиг баримтжуулах, бичиг баримтын зөрчлийг арилгуулах, консулын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх 5 сарын аяныг өрнүүлж байна.
Мэдээллийн алба


ИБУИНВУ-ын ЭСЯ-ны зүгээс суугаа болон хавсран суугаа улс дахь Монгол иргэддээ зориулан <<Зуны амралтаа төлөвлөе – Бичиг баримтаа цэгцэлье>> уриатай иргэдийг бичиг баримтжуулах, бичиг баримтын зөрчлийг арилгуулах, консулын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх 5 сарын аяныг өрнүүлж байна.Аяны хүрээнд консулын ажилтан 2018 оны 2 дугаар сард Ирландын Дублин хот, 3 дугаар сард Манчестер, Ноттингхам, Эдинбург хотуудад, 5 дугаар сард Исландын Рейкъявик хот, 7 дугаар сард Ирландын Дублин хотуудад тус тус томилолтоор ажиллаж консулын бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх юм.


















