Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Контейнероос автомашины эд зүйл хулгайлсан этгээдийг илрүүллээ

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг орон байр, албан байгууллага, хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хөршийн хяналтын холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Контейнероос автомашины эд зүйл хулгайлсан этгээдийг илрүүллээ
Контейнероос автомашины эд зүйл хулгайлсан этгээдийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 11-ний өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт контейнерт хулгай орсон байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ийн тус мэдээллийг хүлээн авч шуурхай эрэн сурвалжлахад 48 настай Г нь хохирогчийн контейнероос тээврийн хэрэгслийн эд зүйл хулгайлсныг жижүүрийн бүрэлдэхүүн илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хуваалцах