Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Концессийн гэрээгээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажил удаашралтай байна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийг 3-н ээлжээр хичээллүүлэхгүй байх зорилгоор шинээр 23 байршилд сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Концессийн гэрээгээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажил удаашралтай байна
Концессийн гэрээгээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажил удаашралтай байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийг 3-н ээлжээр хичээллүүлэхгүй байх зорилгоор шинээр 23 байршилд сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж байгаа юм. Гэвч концессийн гэрээгээр барьж байгаа зарим сургууль, цэцэрлэгийн барилгын ажил зогссон байдалтай байна.

Өнөөдөр Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан зарим сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа. Энэ үеэр гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээг дахин харж, хэрвээ үүргээ биелүүлэхгүй бол цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж холбогдох албаныхан хэллээ. Учир нь сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах зарим барилгын чанар, гүйцэтгэл хангалтгүй төвшинд байгаа юм. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы ярианд анхаарлаа хандуулна уу.

Одоогийн байдлаар эдгээр 23-н байршлын 4 дээр барилгын ажил огт эхлээгүй байгаа юм. Харин үлдсэн байршлууд дээр барилгын ажил тодорхой хэмжээнд хийгдсэн гэдгийг хэлж байлаа. Гүйцэтгэгч компаниудын төлөөллүүдийн хэлж байгаагаар шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн барилгуудыг улсад хүлээлгэн өгнө гэсэн юм.

Хуваалцах